
Өчигдөр амралтын өдөр байсан болохоор Өргөө орж "This is it” үзэх гэсэн
боловч зөвхөн өглөө болон өдрийн цагаар л гарч байсан тул нэгэнт
хожигдсон байлаа. Ингээд гарч байгаа монгол кинонуудаас аль нэгийг нь
үзэхээр болов. Нилээн урт дараалал дунд очерлон байж "Хайрын рекорд”
хэмээх киноны тасалбар авлаа. Продюсерээр нь М.Батбаяр ажилласан бөгөөд
найруулагч нь Д.Галбаяр ажээ. Зөрлөг кинонд тоглосон Т.Хулан,
С.Баттулга нар тоглосон болохоор нь энэ киног үзэхээр шийдсэн юм.
Кино зохиол:
Ер нь бол монгол кинонуудын уламжлалт гэж хэлж болох инээдмийн,
хөгжилтэй хайрын тухай өгүүлэх аж. Кино эхлэхдээ нэг бабник залуугийн
яриагаар эхлэхээр нь тэр залуу л нэг хүнд дурлах нь дээ гэж бодож
байтал арай өөр дүр зураг харагдаж эхэлсэн. Зохиол ерөнхийдөө дажгүй
боловч Баттүвшин, Гэрэлээ 2 ийг дотно болгохын тулд одоо арай их
контактлуулах байсан юм шиг. Зүгээр нэг тоглоом төдий зүйл замын урд
тавьсаар байгаад бараг "найрчих” шиг болсон ш д. Бас нэг зүйл нь гэвэл
Гэрэлээг 22 той гэж кинонд харуулах гээд Т.Хулангийн үсийг арай л
муухай болгочихсон мэт санагдсан. 22 той гэхээр заавал тийм
"дэлбэрчихсэн” үстэй байх албагүй шүү дээ? Харин гол дүрийн жүжигчдийн
бодлыг тун хөгжилтэйгээр харуулсан нь "Гоёлын даашинз” ийн плюсийг
авсан мэт санагдсан. Бас нэг ойлгомжгүй зүйл нь Гэрэлээгийн Лондонгоос
эрсэн эгч нь яагаад Баттүвшингийн ч юм уу, найзынх нь ч юм уу лагерьт
яваад оччихдог нь сонин. Дараа нь яагаад хүн андуурсан гэх зэргийн
тайлал маягийн зүйлийг төгсгөлд нь жоохон орхигдуулчихсан юм шиг.
Жүжигчид:
Акапелла хамтлагийн Э.Мөнхтөр, Т.Хулан, С.Баттулга, Ж.Оюундарь,
Э.Ууганбаяр нарын хамтын баг үнэхээр чадварлаг байж чадсан гэж бодож
байна. Танхимд байсан үзэгчид үнэхээр сэтгэлээсээ инээж байгаа
сонсогдсон. Хошин шог үзсэнээс л илүү инээж гарсан гэхээр жүжигчид
маань хэр чадварлаг байсан нь мэдэгдэж байгаа байх.
Зураг авалт:
Ерөнхий зураглаачаар Б.Цогтбаяр сайн ажилласан гэж дүгнэж болохоор.
Рокмоны дээвэр дээр суугаад юм ярилцдаг тэр хэсгийг тун сайн авсан ч
гэрэлтүүлэг нь арай л хэтэрчихсэн байсан. 500 days of summer дээр
гардаг хэсэгтэй тун ойролцоо боловч харанхуйд сууж байгаа манай 2 ийн
цаана бол бүдэг бадаг гэрэлтэй хэдэн 9 давхар л байсан нь тэр хүн
яагаад тэр дээвэр дээр суух дуртайг бүрэн тайлбарлаж чадаагүй юм шиг.
Бусдаар бол дажгүй шүү,The Bull дотор байгаа хэсэг тун давгүй. Зураг
авалт хийхээр сонгосон газрууд нь ч гэсэн тун боломжийн. Зарим нэг
газар бүр танигдахгүй байна лээ.
Дуу, авиа:
Зарим нэгэн хэрэггүй чимээнүүдийг авсан нь илүү шуугиан оруулаагүй
давуу талтай болгосон байв. Жишээ нь: Гэрэлээгийн Лондонгоос ирсэн эгч
нь лагерийн байшинд орж ирж байгаа хэсгийг гоё чимж өгсөн. Мөн
саундтрэк нь ч гэсэн кинондоо яг зохицсон мэт санагдсан.
Нүүр амаа хөдөлгөж хүн инээлгэх гээд байдаг жүжигчдийг бодвол
жинхэнэ бодит зүйлээрээ хүмүүсийг инээлгэж чадсан тун давгүй кино
болсон байна. 10 аас 8 өгөх кино болжээ.
|