Энэ цагийн поп хөгжмийн хаан, домогт Майкл Жексоны амьд байх үедээ бичүүлсэн дуу өнөөдрөөс эхлэн дэлхий даяар цацагдаж эхэллээ. This is it нэртэй энэхүү дуу нь Майклын амьдралыг харуулсан кино болон түүний олны хүртээл болоогүй дуунуудаас бүрдсэн цомгийн эхнийх нь дуу нь юм. Энэхүү цомгийг гаргах эрхийг Sony маш өндөр үнээр худалдаж авсан билээ. Олон зүйл нуршилгүйгээр цоо шинэ дууг хүргэе.
Татаж авах: Michael Jackso ... Цааш унших>>
Хэрэв өнөөдөр дэлхий дээрх хамгийн сүүлчийн өдөр байсан бол.. гэдэг тухай та ер нь бодож байсан уу? Зарим нэг хүмүүс өнөөдрийг амьдралынхаа хамгийн сүүлчийн өдөр гэж төсөөлж ажилаа хий гэж зөвлөдөг ч дэлхийн бүх хүмүүс маргааш бол сүүлийн өдөр гэж мэдэж буй тохиолдолд юу үүсэх байсан бол? Монголын хувьд юун одоо үүсээд байгаа карентин харин ч бүгдээрээ гадуур сэлгүүцээд эмх замбараагүй байдал бий болох байсан болов уу. Юун нөгөө байгуулсан Оюутолгойн гэрээ, тэрийг зүгээр л март. Ганц олдох амьдралынхаа сүүлийн өдрийг яаж өнгөрүүлэх л бидний хувьд хамгийн том асуудал болох болно. Аз жаргал хором хоромоор хэмжигдэж, хэн нэгэнд хэлж чадаагүй үгсээ хэлж, хийж гүйцээгээгүй үлдсэн зүйлээ хийж, ойр дотныхонтойгоо сүүлийн хэдэн хором оо өнгөрүүлэх байсан байх. < ... Цааш унших>>
Гахайн томуунаас болж үзэхээр хүлээж байсан киногоо сая л нэг театрт үзэх боломж олдох шив. Дэлхий дахинаа гараад байгаа халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс үзвэр, үйлчилгээний газрууд нилээн л алдагдал хүлээх шиг боллоо. Ямар ч л байсан Independence day, The day after tomorrow кинонуудыг найруулсан найруулагчийн ээлжит дэлхийн сүйрлийн тухай харуулдаг киног үзэх тун сонирхолтой байлаа. Киног үзэхээсээ өмнө сайтуудаар хэсч хүмүүсийн сэтгэгдэлүүдийг уншиж байхад дийлэнх хэсэгт нь таалагдсан гэж бичсэн байсан. Харин ганц нэг тэсвэргүй ч гэх юм уу нөхдүүд театрийн муу бичлэгтэй хувилбарыг нь татаж үзчихээд таалагдаагүйг нь гайхаад байсан. Тийм зүйл байж болохгүй л дээ. Киног үзэх ёстой орчинд нь үзэж байж тэр киног бүрэн утгаар нь ойлгоно ... Цааш унших>>
Өчигдөр амралтын өдөр байсан болохоор Өргөө орж "This is it” үзэх гэсэн боловч зөвхөн өглөө болон өдрийн цагаар л гарч байсан тул нэгэнт хожигдсон байлаа. Ингээд гарч байгаа монгол кинонуудаас аль нэгийг нь үзэхээр болов. Нилээн урт дараалал дунд очерлон байж "Хайрын рекорд” хэмээх киноны тасалбар авлаа. Продюсерээр нь М.Батбаяр ажилласан бөгөөд найруулагч нь Д.Галбаяр ажээ. Зөрлөг кинонд тоглосон Т.Хулан, С.Баттулга нар тоглосон болохоор нь энэ киног үзэхээр шийдсэн юм.
Кино зохиол: Ер нь бол монгол кинонуудын уламжлалт гэж хэлж болох инээдмийн, хөгжилтэй хайрын тухай өгүүлэх аж. Кино эхлэхдээ нэг бабник залуугийн яриагаар эхлэхээр нь тэр залуу л нэг хүнд дурлах нь дээ гэж бодож б ... Цааш унших>>
Eniig tataj avaad soriod uzdee. Unen ym shig bnale. Za tgd AMJILT!!!
TATAX
Ene bol hetsuu angi kinonii 1 dugeer duu ni ym. Tatah