Ням, 2025-06-15, 11:41 AM
Welcome Guest | RSS
 
LeSToN
Main | | Registration | Login
Site menu

Чат

Our poll
Rate my site
Total of answers: 7

Statistics

Нийт Орсон хүн 1
Нэвтэрсэн 1
Хэрэглэгч: 0

Нэвтрэх

Main » 2009 » 12 Дугаар сар » 18 » Хэрэв маргааш гэж үгүй байсан бол
10:14 PM
Хэрэв маргааш гэж үгүй байсан бол


2012_Poster

Хэрэв өнөөдөр дэлхий дээрх хамгийн сүүлчийн өдөр байсан бол.. гэдэг тухай та ер нь бодож байсан уу? Зарим нэг хүмүүс өнөөдрийг амьдралынхаа хамгийн сүүлчийн өдөр гэж төсөөлж ажилаа хий гэж зөвлөдөг ч дэлхийн бүх хүмүүс маргааш бол сүүлийн өдөр гэж мэдэж буй тохиолдолд юу үүсэх байсан бол? Монголын хувьд юун одоо үүсээд байгаа карентин харин ч бүгдээрээ гадуур сэлгүүцээд эмх замбараагүй байдал бий болох байсан болов уу. Юун нөгөө байгуулсан Оюутолгойн гэрээ, тэрийг зүгээр л март. Ганц олдох амьдралынхаа сүүлийн өдрийг яаж өнгөрүүлэх л бидний хувьд хамгийн том асуудал болох болно. Аз жаргал хором хоромоор хэмжигдэж, хэн нэгэнд хэлж чадаагүй үгсээ хэлж, хийж гүйцээгээгүй үлдсэн зүйлээ хийж, ойр дотныхонтойгоо сүүлийн хэдэн хором оо өнгөрүүлэх байсан байх. Гэхдээ маргааш бол сүүлийн өдөр гэдгийг мэдээгүй хүмүүс яах вэ гэдэг л хамгийн харамсалтай юм. NASA-г хүртэл мэдэгдэл хийлгээд амжсан 2012 хэмээх кино дэлхийг байлдан дагуулж байна. Уг нь энэ киног үзье гэж бодсон боловч карентин болоод үзвэр маань хойшилсоор л. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд нийт 456 сая гаруй долларын орлогыг аль хэдийнээ олоод байгаа бөгөөд Өргөө кинотеатрт 12 сарын 2 ноос гарч эхлэх юм байна. Хамгийн түрүүний үзвэрийг үздэг хэрэг ээ. Өө нээрээ найруулагч нь Independence day, The day after tomorrow-ийг найруулсан хүн байна лээ. Дэлхийг нэг л сөнөөх гээд үзэж тараад байгаа найруулагч даа. Маяагийн он тооллоор 2012 онд дэлхий хэрхэн сүйрэх тухай киног Өргөөд очиж үзээрэй.

Views: 514 | Added by: [LeSToN]HaCk | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хайх

Calendar
«  12 Дугаар сар 2009  »
Ня Да Мя Лха Пү Ба Бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Архив

мэдээ мэдээлэл

Сайт найз
  • Create your own site


  • Copyright MyCorp © 2025